Дархан-Уул аймагт коронавирусийн 8 тохиолдол батлагдаж, 4 хүнийг сэжиглэн тусгаарлалаа
Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт Ковид-19 халдварын найман тохиолдол батлагдаад байна. Үүний зургаа нь төмөр замын ажилтнууд байгаа юм. Дарханд гарч байгаа өвчлөлийг төмөр зам дагаж орж ирсэн голомтот өвчлөл гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтоолоо. Улмаар төмөр замын 878 ажилтныг шинжилгээнд хамруулснаас дөрвөн хүн эерэг гарч аймгийн эмнэлэгт хянагдаж байна.