УИХ-ын чуулганаар коронавирусний нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна.
Шадар сайд Я.Содбаатар энэ үеэр "Өчигдөр Говь-Алтай аймгийн АШУҮС-иас оюутнуудаа авахаар зарим аймгаас машин очсон байсан. Онцгой нөхцөлд анагаахын сургуулиудын төгсөх курсийн оюутнаас эхлээд ажиллуулах шаардлагатай байдаг тул анагаахын оюутнуудыг Бэлэн байдалд байлгана" гэж мэдэгдлээ.
Сануулахад, одоогоор резидент эмч нарыг эмнэлэг болон тусгаарлах байруудад бүрэн дайчлан ажиллаж байгаа билээ.