УИХ-ын гишүүн П.Анужин маш чухал асуудлуудыг хөндсөн ч дорвитой хариулт өгч чадсангүй

О.Шүрэнцэцэг
2020/11/19

Өнөөдөр  УИХ-ын чуулганаар гишүүд өчигдрийн сэтгүүлчдийн асуусан асуултыг бие биеэсээ асууж, Улсын онцгой комиссынхон өнөөх хариултаа л хэлж байна. 

Харин УИХ-ын гишүүн П.Анужин үүнийг шүүмжилсэн юм.

УИХ-ын гишүүн П.Анужин үүнийг шүүмжилсэн юм. Тэрбээр "Бид ингээд хэний ч асуугаад хариулчих асуултыг асуугаад суумааргүй байна. Бид асуудлаа мэдэж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Цар тахалын тухай хууль батлагдсан. Гэтэл өнөөдөр банкны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна гэхээс өөр тодорхой мэдээлэл алга. Тодорхой зохицуулалтыг хуулинд нь оруулж өгмөөр байна. Бид өнөөдөр асуулт асуугаад суух биш, амьдралд хэрэгтэй хууль батлах хэрэгтэй байна. Аюулгүй байдлын байнгын хороо яагаад хуралдахгүй байгаа юм бэ гэж Н.Алтанхуяг гишүүн хэлж байна. Энэ байнгын хороогоо хуралдуулаад болохгүй байгаа зүйлийг нь хуулиараа засах хэрэгтэй байна" гэлээ.

Шадар сайд Я.Содбаатар: Хатуу хөл хорионы дэглэмийг 90 хувиас дээш хэмжээнд хүргэж байж өвчний тархалтыг хумина. ДЭМБ-аас замын хөдөлгөөнийг 90 хувиас дээш хэмжээнд хумих зөвлөмжийг өгсөн. Үүний дагуу хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа. 

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан: Нөөцийн махнаас гулууз гаргаад байгаа асуудал бол иргэдээс хүсэлт ирээд байгаа юм. Бид махаа их хэмжээгээр нөөцөлж авья, ялангуяа хонины махыг их хэмжээгээр зах зээлд гаргаачээ гэсэн хүсэлт өгөөд байгаа юм. Хүнсний дэлгүүрүүдээр махны жижиглэнгийн худалдаа хэвийн явагдаж байгаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 6 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 10 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 11 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 13 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 13 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 13 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 13 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 14 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 14 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 14 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр