Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 17:00 цагаас хойш батлагдсан тохиолдол дөрвөөр нэмэгдэж, нийт батлагдсан тохиол 582 боллоо. Өнөөдрийн байдлаар дотоод дахь халдварын тоо 146, боллоо. Дөрвөн хүний гурав нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас, нэг нь Орхон аймгаас илэрлээ.