БНСУ-ын Засгийн газар олон нийтийн газар маск зүүгээгүй тохиолдолд 100 мянган вонын торгууль ногдуулах шийдвэр гаргасан байна. Коронавирусийн халдвар илэрснээс хойш гаргаж байгаа анх удаагийн торгуулийн шийдвэр юм. Учир нь сүүлийн өдрүүдэд нэг өдөрт илрэх халдварын тохиолдол 300 даваад байгаа юм. Өнөөдөр гэхэд шинээр 361 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: Yonhap news