Өчигдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нүхэн жорлонд унасан осол гарчээ. Тодруулбал, ОБЕГ Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны нийтийн байрны нүхэн жорлонд хүн унасан тухай дуудлагыг ОБЕГ энэ сарын 22-ын 23.44 цагт хүлээн авсан байна. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7.5 км замыг туулан энэ сарын 23-ны өдрийн 00:00 цагт очиж, иргэн Б (30 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн) нүхэн жорлонд унасан байсныг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна