Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар COVID-19-ийн вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллана гэж ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.