Хятад мэргэжилтнүүд ОХУ-аас нийлүүлсэн тахианы махны сав баглаан дээрээс короновирус илрүүлжээ. Энэ тухай Хятадын өмнөд муж Гуандунгийн Дунгуань хотын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн вэбсайтад мэдээлжээ.
Тус төвөөс мэдээллэж буйгаар Аргентинаас импортолсон багц тахианы далавч, ОХУ-аас импортолсон тахианы хөлний багцаас авсан дээжүүдэд коронавирусын нуклейн хүчлийн шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Үүнтэй холбогдуулан яаралтай хариу арга хэмжээ авсан бөгөөд, барааг битүүмжилж, агуулахыг ариутгаж, бүтээгдэхүүнтэй харьцаж байсан бүх ажилтнуудад коронавирусын халдвар илрүүлэх шинжилгээ хийжээ.
Эх сурвалж: http://rbc.ru/