Дарханд хоёр хүний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарлаа

О.Шүрэнцэцэг
2020/11/26

Дархан-Уул аймгийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд “нэг өрх нэг иргэн”-ийг шинжилгээнд хамруулах ажлыг гуравдахь өдрөө зохион байгуулж байгаа талаар аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэллээ. Өчигдрийн байдлаар 18 мянган өрхийг шинжилгээнд хамруулаад байна. Өнөөдөр үлдсэн иргэдийг хамруулах юм байна. 

Эхний 2600 хүний багцаас хоёр иргэний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан талаар ЭМЯ-наас мэдээлсэн байна. Тиймээс Дархан-Уул аймгийн Онцгой комисс дээрх хоёр иргэний мэдээллийг судалж ойрын болон дам хавьтлуудыг олж тогтоох ажлыг хийж байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр Дархан-Уул аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байсан. Гэтэл бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын эхний 2600 хүний шинжилгээнээс хоёр тохиолдол батлагдсан тул иргэдийг анхаарал болгоомжоо сулруулахгүй байхыг анхаарууллаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа 13 цагийн өмнө
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ 13 цагийн өмнө
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? 15 цагийн өмнө
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна 15 цагийн өмнө
Сүүлийн тав хоногт 22 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Хоёр настай хүүхдийг мөргөж, амь насыг нь хохироожээ 16 цагийн өмнө
Батсүмбэр, Батширээт, Ерөө суманд гарсан 4 ойн түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь 17 цагийн өмнө
Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ 17 цагийн өмнө
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ 18 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орно 18 цагийн өмнө
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно Өчигдөр
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Даншиг наадам үргэлжилж байна Өчигдөр
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ Өчигдөр
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна Өчигдөр
Нийслэлд +31 градус дулаан байна Өчигдөр
Дөрвөн уулын тахилга боллоо 2025/06/28
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 2025/06/28
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 2025/06/28