Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 18,031 хүнд шинжилгээ хийхэд 26 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 2 шинэ тохиолдол бүртгэгдлээ. 24 цагийн хугацаанд Сэлэнгэд 9, Орхонд 1, Дархан-Уулд 11, Дорноговьд 2 тохиолдол шинээр батлагдлаа. Мөн ХӨСҮТ-ийн нэг эмнэлгийн ажилтнаас халдвар илэрлээ. Дарханд халдварын тоо 11-ээр нэмэгдэж, нийт 33 боллоо.
Халдвар авсан 29 хүнд нууц үеийн хугацааг судалж үзэхэд 3-13 хоногийн дараа шинж тэмдэг илэрч байжээ.