COVID-19: Халдвартай хүн ойрхон явж буйг мэдээлдэг аппликейшн гарчээ

О.Шүрэнцэцэг
2020/11/28

Шинэ төрлийн коронавирус дэлхий дахинаа хурдацтай халдварлаж буй энэ цаг үед тархалтыг бууруулахад туслах  гар утасны дохиоллын системийг бүтээжээ. Тодруулбал, хэрэв та COVID-19-ийн халдвартай хүнтэй ойртвол утсанд чинь мэдэгдэл ирдэг  аппликейшнийг АНУ-ын зарим муж ашиглаж эхэлсэн байна. Энэ технологи нь таныг халдвараас сэргийлж чадахгүй. Харин таны утсанд анхааруулга ирсэн тохиолдолд өөрийгөө тусгаарлаж, бусдад халдвар тараахаас сэргийлэх юм. Энэ аппликейшн нь халдвартай хүний хавьтлыг олж илрүүлэхэд тусална хэмээн эрүүл мэндийн ажилтнууд итгэж байна. 

Энэ аппликейшн хэрхэн ажилладаг вэ?

Андройд утастай хүмүүс мужийнхаа COVID-19-ийн мэдээллийн аппликейшнийг татаж аваад “Bluetooth”-ээ асаах ёстой. Ингэснээр халдвартай хүнтэй ойртсон тохиолдолд таньд мэдэгдэл ирнэ. Харин iPhone маркийн гар утастай бол тохиргоог хэдийнэ хийчихсэн байгаа тул дохиоллын систем асаалттай эсэхийг шалгахад болно. Халдвартай хүньтэй ойртсон тохиолдолд  Bluetooth-ээр дамжуулан та эрсдэлд орлоо гэсэн дохио ирнэ. Халдвар авсан иргэдийн тухайд өөрийн мэдээллээ утсандаа суулгах пин кодыг эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудаас авна. Ингэснээр хоёр долоо хоногийн хугацаанд тэдэнтэй ойрхон явсан хүмүүсийн талаарх мэдээллийг 15 минутанд хэлж, хүмүүс өөрсдийгөө тусгаарлах боломжтой болно. Apple, Google компанийн хөгжүүлсэн энэ аппликейшн нь хэрэглэгчийн байршил, халдварын талаарх мэдээллээс өөр мэдээллийг цуглуулахгүй. Тухайн хэрэглэгч утасныхаа мэдээлэлд өөрийн нэрийг нууцлах боломжтой.  

Аппликейшнийг хэр олон хүн ашиглаж байна?

Одоогоор энэ системийг Алабама, Колорадо, Мичиган, Миннесота, Нью Жерси, Нью Йорк, Хойд Каролина, Дакота, Виржина, Вашингтон гэсэн  15 муж ашиглаж байна. Мэрилэнд муж энэ сарын 10-наас энэ аппликейшнийг худалдаанд гаргасан бөгөөд  нэг сая гаруй хүн татаж авсан хэмээн мужийн эрүүл мэндийн ажилтан Чарли Гишлар ярилаа. Халдварын тохиолдол, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо сүүлийн долоо хоногуудад эрс өссөн Колорадо муж энэ сарын 25-нд дээрх системийг худалдаанд гаргасан ч хэдийнэ нэг сая гаруй хүн татан авч ашиглаж эхэлжээ. Учир нь энэ системийн талаарх мэдээллийг олон хүнд хүргэх үйл ажиллагааг идэвхтэй явуулсан мужийн нэг юм. Энэ талаар Колорадо мужийн захирагч Жаред Полис “Цар тахалд нэрвэгдсэн маш чухал үед энэ системийг ашиглан гэр бүл, эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, эдийн засгаа хэвийн байлгах боломжтой” гэсэн байна. Калифорниа, Орегон мужуудад иргэн бүр энэ системийг ашиглах талаар мэдээлэлтэй болж амжаагүй байна. 

Нэг бэрхшээл нь худалдаанд гараад таван жил болон түүнээс бага жил болсон утсанд энэ систем ажиллах юм. Хүн бүр шинэ ухаалаг утасгүй байгаа нь цөөн хүн ашиглахад хүргэж байгааг зарим судлаач анхааруулав. 

Эх сурвалж:CNN


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 9 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 13 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 14 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 15 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 16 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 16 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 17 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 17 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр