ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа
Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр нийт 11,929 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд илэрлээ. Тодруулбал Улаанбаатар хотод 5 тохиолдол бүртгэгдсэн. Нэг тохиолдол бол нэг орцны хүний ойрын хавьтал бөгөөд тусгаарлагдсан байсан. Хоёр нь мөн ажиглан тусгаарлах байранд байсан. Хоёр нь өчигдөр бүртгэгдсэн нэг хүний ойрын хавьтал. Ингэснээр нийслэл хотод халдварын батлагдсан тохиолдлын тоо 70 боллоо