Б.Ууганбаяр: Бид ЭМЯ-наас нэг ч төгрөг авалгүй ажиллаж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/03

Эрүүл мэндийн яамнаас 119.mn сайтыг ажиллуулж  ковид -19” -ын үеэр иргэдэд шинжилгээ, үйлчилгээтэй  холбоотой мэдээллийг өгөхөөр болсон юм. Гэвч тус сайт нь ажиллахгүй, иргэдийн шинжилгээний хариу тавигдахгүй орон нутагруу шинжилгээний бичиггүй иргэд буцаж байна.  Энэ асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Ганзориг мэдэгдэхдээ 119.mn сайттай холбоотой алдаа дутагдал гарсан нь үнэн, ЭМЯ  Интер актив”  компаниар гүйцэтгүүлсэн ажил гэж тайлбарлав. Бид “Интер актив”  ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ууганбаяртай ярилцлаа.

119.mn  сайтын үйл ажиллагаа яагаад тасалдав. Учир шалтгааныг нь тодруулж, хэвийн үйл ажиллагаанд оруулах боломж байна уу?

-  Сайт одоо  хэвийн ажиллаж байгаа. 2020 оны арваннэгдүгээр сарын 30 -ны өдөр сервер ачааллаа дийлэхгүй унасан нь үнэн. Бид яаралтай арга хэмжээ авч  “Үндэсний дата төв”-тэй хамтраад серверийн хүчин чадлыг тэр шөнөд нь  нэмэгдүүлж хэвийн үйл ажиллагаанд оруулсан.

119.мн сайтаас иргэд шинжилгээний бичгээ авах гээд авч чадахгүй хөдөө гарч байна. Энэ нь сайтын үйл ажиллагаатай холбоотой биш үү?

-  Бид сайтын үйл ажиллагааг хэвийн болгоод хоёр хонож байна. Харин бөөгнөрсөн шинжилгээний хариуг шивж оруулах асуудал нь ЭМЯ-ны ажил. Өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс 40 гаруй мэргэжилтэнг ХӨСҮТ-д нэмэлтээр ажиллуулаад бөөгнөрч, хүлээгдэж байсан  шинжилгээний бичгүүдийг шивж оруулаад дууссан гэж ойлгож байгаа.

Танай компани хэзээ ямар тендер сонгон шалгаруулалтаар 119.мн сайтыг хийх болов. Үнийн  дүнг сонирхож болох уу?

-  2020 оны хоёрдугаар сараас эхлээд ЭМЯ нь  АМ 36 маягтын өгөгдөл цуглуулах системийг нэвтрүүлэх хүсэлтийг  бидэнд хандсан. Ковидын цар тахлын үеэр бид нийгмийн хариуцлагаа ухамсарлаад Эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай нэгдсэн мэдээллийг  бий болгож өгсөн. Өөрөөр хэлбэл ЭМЯ-ныхан өмнө нь экселийн файлаар сум сумдаас мэдээлэл авдаг, түүнийгээ нэгтгэх хугацаа алддаг байсан. Биднийг ажилласнаар одоо  хаана юу болж байгааг шууд хянаад явах боломжтой,  тийм нэгдсэн  дата мэдээллийг бид програмчилж  өгсөн гэсэн үг. Эрүүл мэндийн яамнаас эм  эмнэлгийн хэрэгслээ ингэж бүртгэлжүүлэх, цаашлаад тусгаарлах байруудад байгаа иргэдийг гэх мэт бидэнд нэмж ажил өгсөөр 200 гаруй төрлийн бүртгэл бүхий 20 гаруй дэд системийг  бүрдүүлж өгсөн байна. Сайт бол бидний хийсэн ажлын нэг л жаахан хэсэг нь гэсэн үг. Улмаар сайтруу өдөрт дунджаар  20 000 хүн хандана гэсэн тооцоог бидэнд өгсөн, бид энэ дагуу хийтэл төлөвлөснөөсөө олон хүн хандсан юм. Энэ бүх ажлыг хийснийнхээ төлөө бид нэг ч төгрөгийг эрүүл мэндийн яамнаас авалгүй 5-6 сар ажиллаж байна.

-  Танай хэчнээн хүн ЭМЯ-ны энэ ажилд тусалж байгаа вэ?

Манай 120 гаруй програмисттай компани. Бид олон охин компанитай үүрэн телефоны компаниуд, болон арилжааны банкууд дээд программ хангамжийн үйлчилгээ явуулдаг. Энэ ажлыг эхлүүлсэн учир үнэ төлбөргүй гэлээ дуусгаад өгөхөөр ажиллаж байна. Ямар хаяад явалтай биш, манай 20 гаруй залуус ажиллаж байгаа. Хэрэв гадны компаниар бидний хийсэн ажлыг хийлгэвэл багадаа таван сая.ам долларыг зарцуулах ёстой байсан. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 53 минутын өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 1 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 1 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 15 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 16 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 18 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 19 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 19 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 20 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 21 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 21 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 21 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 23 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана Өчигдөр
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ Өчигдөр
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив Өчигдөр
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа Өчигдөр