"Автобус нэг" бааз буюу Зорчигч тээврийн нэгтгэлийн нэг жолоочоос коронавирус илэрсэн байна. Энэ нь писиар шинжилгээгээр батлагдсан гэж баттай эх сурвалжаас мэдэгдсэн юм. Тухайн жолооч нь бариач эмэгтэйн хавьтлын хавьтал аж. Тухайн жолооч нь кабин нь битүү, масктай үйлчилгээнд явж байсан учир эрсдэл багатай байж болзошгүй гэж албаныхан үзэж байгаа юм байна. Тухайн бааз нь өглөө, оройны гээд хоёр ээлжтэй бөгөөд яг одоо орой буух 150 гаруй жолоочоос шинжилгээ авч байна.
Энэ талаар Зорчигч тээврийн нэгтгэлийн даргын үүрэг гүйцэтгэгч н.Цэндээс тодруулахад халдвар авсан жолооч Ц нь 12-р сарын нэгнээс хойш ажилдаа яваагүй. Ч-58, Ч 11 гэсэн шугамд явж байсан юм.