Коронавирусын шинжилгээгээр эерэг гэдгээ мэдсэн Сэлэнгэ аймгийн 49 настай иргэн Д.Б нь зах дээр тэрэг түрдэг нэгэн юм байна. Тэрбээр хамаатан болох Н-д амьдардаг бөгөөд Н, түүний охид коронавирусын халдвараар өвчилсөн болох нь мөн тогтоогджээ. Эдгээр иргэдийг ХӨСҮТ-рүү тээвэрлэх ажлыг зохион байгуулах үед Д.Б нь зугтсан байна.
Тэрбээр зугтах явцдаа ямар нэгэн иргэдтэй таарсан, уулзсан эсэхийг тандалтын багийнхан одоо тодруулж байгаа аж. Д.Б нь үг дуу цөөтэй нэгэн учир асуултад тодорхой хариулахгүй албаныханы ажлыг удаашруулж байгаа гэх мэдээлэл байна.