ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Автобусны жолоочоос коронавирус илэрсэн. Энэ хүнийг арваннэгдүгээр сарын 30-наас эхлэн хоёрдогч хавьтлаар тусгаарлаад байсан. Одоо ойрын хавьтал болон хоёрдогч хавьтлуудыг тусгаарлах ажил үргэлжилж байна. Түүний ажилладаг автобус бааз 500 гаруй ажилтантай. Үүнээс ойрын хавьтал болох 17 хүнийг тусгаарлаж PCR шинжилгээнд хамруулж байна.