УУРХАЙЧИД 11 ДҮГЭЭР САРЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР БИЕЛҮҮЛЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2020/12/02

Эрдэнэт үйлдвэрийн цех хэлтсийн удирдлагууд энэ  оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн бодит гүйцэтгэлийг хэлэлцэж, сар хаалтын хурлаа хийлээ. Төлөвлөгөө хэрхэн биелсэн талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий ийнхүү мэдээлсэн юм. 

     “11 дүгээр сард 2077.0 мянган шоо метр уулын цул гаргаж төлөвлөгөөгөө 106.3 хувиар биелүүлсэн байна. Хөрс хуулалтын  төлөвлөгөөгөөг  112.4 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 102.0 хувиар тус тус биелүүллээ. Баяжуулах үйлдвэрт 2521.0 мянган тонн хүдэр өгч төлөвлөгөөгөө 102.4 хувиар,  исэлдсэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.0 хувиар биелүүллээ. 

     Тайлант хугацаанд 39200 тууш метр өрөмдлөг  хийж  төлөвлөгөөгөө 105.1 хувиар, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 109.1 хувиар биелүүлсэн. Харин хүдэр боловсруулалт 103.2 хувь, хүдэр дэх металлын агуулга молибденоор 116.5 хувь, металл авалт зэсээр 100.9 хувь, молибденоор 113.0 хувиар биелсэн. Баяжмал гаргалтын төлөвлөгөөг зэсээр 104.5, молибденоор 131.8 хувь, баяжмал дахь металл зэсээр 104.0 хувь, молибденоор 135.9 хувиар биелүүллээ.  Ачигдсан баяжмал дахь металл зэсээр 104.7 хувь,  молибденоор 158.7 хувь, ачигдсан баяжмалын чанар зэсээр 101.7 хувь, молибденоор 103.1 хувиар тус тус биелсэн үзүүлэлттэй байна. Оны эхний 11 сарын байдлаар төлөвлөгөөнөөс  947.0 мянган тонн уулын цул илүү гаргаж, 701.8  мянган тонн хөрс илүү хуулж, 625.0 мянган тонн хүдэр илүү олборлож, 460 мянган тонн хүдэр илүү боловсруулж төлөвлөгөөгөө  бүх үзүүлэлтээр  100.3-128.8 хувиар биелүүлэн ажиллаж байна” гэв. 

     Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2020 оны 11 дүгээр сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүлэн 12 дугаар сарын ажилдаа шамдан орлоо. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 10 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 14 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 15 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 17 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 17 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 18 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 18 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 18 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 18 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр