0-12 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭЭЖ, ААВУУД БОЛОН ЦАХИМААР АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ АЖИЛТНУУДЫН ТООГ НЭМЖ, ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ОЛГОЛОО

О.Шүрэнцэцэг
2020/11/17

  Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлж, хөдөлмөр зохион байгуулалтын зарим арга хэмжээг үргэлжлүүлэн авч, ажиллаж байна. 

     Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А/661 тоот тушаалаар коронавирусын халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулалт хийж, 0-12 насны хүүхэдтэй ээж, өрх толгойлсон аав болон 4-өөс дээш сартай жирэмсэн ээж, нийт 232 ажилтанд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цалинтай чөлөө олголоо. 

     Мөн дээрх тушаалын хавсралтанд баталсны дагуу цахим хэлбэрээр зайнаас ажиллах боломжтой 152 ажилтныг гэрээс нь ажиллуулахаар шийдвэрлэж, цалинтай чөлөө олгоод байна.         

     Эрдэнэт үйлдвэр 6500 гаруй уурхайчдынхаа эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүйн тулд  хөдөлмөр зохион байгуулалт хийж,  он гарсаар 4 дэх удаагаа цалинтай чөлөө болон цахимаар ажиллах боломжийг ажилчдадаа олгоод байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 5 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 9 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 10 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 11 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 12 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 13 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 13 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр