Д.ЭРДЭНЭБАТ: “УУРХАЙЧИН-2” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ЗАХИАЛГА АЛБАН ЁСООР ЭХЛЭХ БОЛООГҮЙ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2020/11/17

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ажилчдадаа зориулсан нийгмийн хариуцлагын хүрээнд баригдаж буй “Уурхайчин-1,2,3” цогцолбор хорооллын бүтээн байгуулалт үргэлжилж байгаа ч  “Уурхайчин-2” хорооллын хувьд орон сууцны захиалга албан ёсоор эхлэх болоогүй гэдгийг  Нийгмийн харилцааны хэлтсээс мэдээлж байна. 

     Учир нь Эрдэнэт үйлдвэр захиалагч байгууллагын хувьд  “Уурхайчин” орон сууцны хорооллын барилгын ажлын гүйцэтгэлээ 70 хувьд хүргэсний дараа байрны  захиалга авч эхлэх шаардлага тавьж байгаа юм. Мөн тухайн компани нь захиалга авахдаа Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудтай худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой. Ингэхдээ гэрээний загвараа үйлдвэрийн газрын Хуулийн хэлтсээр хянуулж, хүчин төгөлдөр болсны дараа захиалга авч эхлэнэ. Гэтэл “Уурхайчин-2” хорооллын барилгын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 20 хувьтай байхад  уг хорооллын гүйцэтгэгч “Өргөө хаан констракшн” компанийн зүгээс  байрны захиалга авч байгаа тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээж буй нь захиалагчийн тавьсан шаардлагад нийцэхгүй байна. 

     “Тодруулж хэлбэл, тухайн компанийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, ажилтнуудтай худалдах, худалдан авах гэрээ хийж, эрх бүхий байгууллагаар хянуулах зэрэг нөхцөл хангасны дараа  Эрдэнэт үйлдвэрийн захиргааны зүгээс ажилтнуудын захиалгыг албан ёсоор өгнө. Тиймээс  бид “Өргөө хаан констракшн” компанийн удирдлагуудад албан тоот хүргүүлсэн, хариу хүлээж байна” гэж Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбат онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 5 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 9 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 10 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 11 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 12 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 13 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 13 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр