ҮЙЛДВЭРЛЭЛ, ЭДИЙН ЗАСАГ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, НИЙГМИЙН ЧИГЛЭЛЭЭР ХЭРХЭН АЖИЛЛАХАА ХЭЛЭЛЦЭВ

О.Шүрэнцэцэг
2020/11/14

 Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд шинэ коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, үүсээд буй хүндрэлийг даван туулах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах  арга хэмжээг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий Төв штаб болон чиглэл хариуцсан дэд штабууд өнгөрсөн оны 3-р сараас ажиллаж эхэлсэн. Энэхүү төв штабын 10-р хуралдаан өнөөдөр боллоо. Ээлжит хуралдаан Монгол Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй цаг үед боллоо. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцэж үр дүнд хүрсэн талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын дарга,Төв штабын нарийн бичгийн дарга О.Отгонбаяр ийнхүү ярив, “Төв штабын ажлын төлөвлөгөө, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцсэн. Түүнчлэн коронавирусын тархалтын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарласан үед Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэл, эдийн засаг, нийгэм, хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулах талаар чиглэл хариуцсан  штабууд төлөвлөгөөгөө хэлэлцлээ. Мөн нөхцөл байдал хэвийн горимд шилжтэл үйлдвэрлэлд шаардлагатай бараа бүтээгдэхүүний хангалт, үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааны хүчин зүйлүүдийг тооцож, дүгнэж хэлэлцлээ” гэв. Төв штаб үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, уурхайчдын гэр бүл, амьдрал ахуйг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн олон асуудлыг хэлэлцэн үр дүнтэй, өгөөжтэй ажлуудыг зохион байгуулсаар ирсэн юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 5 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 9 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 10 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 12 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 12 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 12 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 13 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 13 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 13 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 13 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр