“ЭРДЭНЭТ” СУВИЛЛЫН ЦОГЦОЛБОР 196 ХҮНИЙГ ТУСГААРЛАЛТАД ХҮЛЭЭН АВЧ, АЖИЛЛАСАН БАЙНА

О.Шүрэнцэцэг
2020/11/14

   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Эрдэнэт” сувиллын цогцолбор 3 дугаар сараасхойш коронавирусын халдвар бүхий улс орноос ирсэн иргэдэд тусгаарлах байраар үйлчилжээ.Одоогоор засвартай байгаа тус цогцолборын барилгыг богино хугацаанд ажилд оруулах үүрэг, чиглэлийг Орхон аймгийн Онцгой байдлын штабаас өглөө. “Эрдэнэт” сувиллын цогцолборын дарга Б.Бат-Эрдэнэ, “Бид гамшгаас хамгаалах бэлэн байдлын үед тусгаарлах байраар үйлчлэх ёстой. Аймгийн Онцгой байдлын штабаас өгсөн чиг үүргийн дагуу засварын ажилгүйцэтгэгч компанитай зөвшилцөн 11 дүгээр сарын 30 гэхэд засвараа бүрэн дуусгаж, 12 дугаар сарын 01 гэхэд тусгаарлалтын байрыг бэлэн болгохоор ажиллаж байна. “Эрдэнэт” сувиллын цогцолбор нь энэ оны 3 дугаар сараас хойш 7 удаа 196 хүнийг тусгаарлалтад хүлээн авч ажилласан” гэв. 

     Тус цогцолборын эмч, ажилтнууд өнөөдрөөс эхлэн ажилчдын 28 автобус, үйлдвэрийн бүх постод ажилтнуудынбиеийн халууныг үзэж, ариун цэвэр, халдваргүйтгэлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүнд дөрвөн эмч орж, үүрэг гүйцэтгэж байна. Коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүний бөөгнөрлийг аль болох бага байлгаж, онцын  шаардлагагүй бол эмнэлгийн байгууллагаар ирэхгүй байх, цехийн болон хяналтын эмч нартай утсаар холбогдож зөвлөгөө авахыг “Эрдэнэт” сувиллын цогцолбороос уриалсан юм. Коронавирусын шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй тохиолдолд “Эрдэнэт” сувиллын цогцолборын хүлээн авах757 - 73690 утсандмэдэгдэж, зөвлөгөө аваарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 4 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 8 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 9 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 11 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 11 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 11 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 12 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 12 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 12 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 12 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр