ҮНДЭСНИЙ ИНЖЕНЕРҮҮДИЙН БҮТЭЭЛ ИМПОРТ ОРЛОЖ, ӨРТӨГ БУУРУУЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2020/11/05

2016 оны тавдугаар сар. Эрдэнэт үйлдвэрийн анхны “Инноватор” цом гардан, баярын нулимстай бие биеэ тэврэн зогсох төслийн багийнхны гайхалтай агшин. Засвар механикийн завод, Баяжуулах үйлдвэрийн эдгээр инженерүүдийн гурван жилийн хөдөлмөрийн үр шимээр бий болсон “Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлийг Монголын оюуны өмчийн газраас Инноваци мөн болохыг батламжлан, шинэ бүтээлийн патент олгосон.  Эрдэнэт үйлдвэрийн өөрийн өртгийг бууруулахад үлэмж гавьяа байгуулсан үүсмэл бренд бүтээгдэхүүн бий болгоход гар бие оролцсон хүмүүсийн төлөөлөл өнөөдөр ийнхүү ярьж байна. 

     ЗМЗ-ын Механик цехийн дарга Д.ГАЛБЯМБА: “1970-аад онд ОХУ-д үйлдвэрлэсэн Баяжуулах үйлдвэрийн хүдэр нунтаглах тээрмийн булинга дамжуулах Грат-1400 насосны холхивчноос бусад бүхий л эд ангийг бид өөрсдөө үйлдвэрлэн, ЗМЗ-дад нутагшуулан “Төвөөс зугтах хүчний шахуурга” хэмээн нэрийдсэн. Энэ шахуурга дунджаар 200 цаг  ажиллах төлөвлөгөөтэй ч  2000 оноос хамгийн ихдээ 150-170 цаг ажилласнаас үүдэн Баяжуулах үйлдвэр, ЗМЗ-ын хооронд ихээхэн маргаан өрнөдөг байлаа. Үйлдвэрийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр ч энэ л асуудлыг байнга хөнддөг байсан. Энэ нь жилд 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалд зориулагдсан, цагт 240-250 тн хүдэр нунтаглах МШЦ-5,5х6,5 маркийн бөмбөлөгт тээрэмтэй хослон ажиллах зориулалттай насос юм. Үйлдвэрлэлийн  хүчин чадал нэмэгдэж жилд 25 сая тонн болох үед Баяжуулах үйлдвэр манайхаас 400 насос авдаг болсон. Манай насосыг өндөр бүтээмжтэй гаднын насосоор солих  тухай ч яригдаж эхлэв. Энэ үед Цутгуурын болон Механик цехийн инженер техникийн ажилтнууд ярилцаж байгаад насосны ажиллах цагийг уртасгахад чиглэсэн дорвитой ажил зохион байгуулъя гэж шийдсэн. Тухайн үед  Варман, Фуракова, Миллмакс насосыг харьцуулж инженерийн шийдэл хайсан. Үүргээ гүйцэтгэсэн энэ насос дээр сайжруулалт хийгээд удаан ажиллуулах аргагүй. Ингээд хамгийн амархан элэгддэг  ажлын дугуй, хамгаалах диск, улита буюу гадуур цамцны  хийцийг өөрчлөх инженерийн шийдэл гаргасан. Тэр үед манайд  одоогийнх  шиг инженерийн программ хангамж нэвтрээгүй. Туршилтыг зөвхөн үйлдвэрлэл дээр явуулдаг байсан. Инженерүүдийн олон дахин хийсэн судалгаа, туршилтын  үр дүнд  насосны ажиллах цагт харьцангуй өсөлт гарч эхэлсэн. Баяжуулах үйлдвэрийнхний санаачилгаар насосны хөдөлгүүрийн хатуу холболтыг зөөлөн холболтоор сольсон нь ихээхэн үр дүнгээ өгсөн. Мөн насосонд булингын түвшнээс хамааруулан давтамж хувиргагчаар удирддаг хөдөлгүүр суурилуулснаар цахилгаан эрчим хүчийг маш ихээр хэмнэсэн. 2015 оны эхнээс  үндсэндээ жигдрээд насос 250-300 цаг ажиллаж эхэлсэн. Ингээд 2015 онд насост дахин өөрчлөлт хийснээр  дундаж цагийг 350 болгосон. Энэ үед насосны  засварын үнэ дунжаар 19 сая төгрөг байсан. Тэгэхлээр манайх жилд 400 насос буюу 7,2 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн Баяжуулах фабрикт өгдөг байсан. Насосны ажиллах цаг уртсаж 350 цаг болоход Баяжуулах үйлдвэр  ойролцоогоор  200 насос авдаг болсон. Энэ онд 180 насос авах тооцоо бий. Нөгөө талаас манай насосны үйлдвэрлэл багасаж байгаа. Энэ нь алдагдал мэт боловч бидэнд боломж бий болгосон. Дээрх тооны насосны оронд өөр нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд алдагдсан жингээрээ үйлдвэрлэлээ өсгөсөн. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл өссөн. Хоёрдугаарт, насосны үйлдвэрлэлд шаардлагатай цутгамал бүтээгдэхүүний нормчлогдсон материалын зардал, цахилгаан эрчим хүч хэмнэж байгаа. Энэ нь үндсэндээ манай дээр гарч буй эдийн засгийн үр ашиг. 


     Баяжуулах үйлдвэрт хоёр хоногт гурван насос сольдог байсан бол одоо гурав хоногт нэг насос сольж байгаа.  Үүнээс шалтгаалан Баяжуулах үйлдвэрийн засварын зардал жилд 3 орчим тэрбум төгрөгөөр хэмнэгдэж байгаа. Баяжуулах машин дахь булингын түвшин хэдий чинээ хэлбэлзэл багатай байна төдий чинээ бага хаягдалтай жигд ажиллана. Насосны ажиллах цагийг 170-350 цаг болгосноор  металл авалтад эерэг нөлөө үзүүлсэн.   

Энэ ажлыг хийхэд тухайн үеийн Баяжуулах үйлдвэрийн удирдлага, механикууд  бидэнд итгэл хүлээлгэн, дэмжиж ажилласанд их баярладаг. 

     ЗМЗ-ын Чанарын албаны тэргүүлэх мэргэжилтэн Б.БАЯНЖАРГАЛ: Тухайн үед би Механик цехийн Үйлдвэрлэлд бэлтгэх зохион байгуулах хэсгийн даргаар ажиллаж байсан. Манай насосны ажиллах цаг багассанаас үүдэн бид сард 35-40 насос үйлдвэрлэж, маш их ачаалалтай ажилладаг байлаа. Насосоо сайжруулах ажилд  бид шинжлэх ухаанчаар хандаж маш их хичээсэн. Олон хүний 2-3 жилийн хөдөлмөрийн үр дүнд насос маань дунджаар 350 цаг ажилладаг болсон.


10-р сарын 20-ноос 27-ны хооронд манайд Баяжуулах үйлдвэрээс 356, 369, 372 цаг ажилласан гурван насос ирсэн. Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт Хятадын Варман, Найпу, Америкийн Миллмакс, Австралийн Варман, Японы Фуракова насосууд ашиглаж байсан. Одоо Варманы нэгээс бусад нь манай насос ажиллаж байна. Ирэх оноос Баяжуулах үйлдвэрт манай насос дангаараа ажиллах юм. Варман насос 100 гаруй сая төгрөгийн үнэтэй бол манай шинэ насос 49 сая, засварласан нь 18-19 сая төгрөгийн үнэтэй. Бидний сайжруулсан насос дөрвөн жилийн турш  амжилттай ажиллаж, үйлдвэрийн эдийн засагт томоохон үр ашиг авчирч, импорт орлох бүтээгдэхүүн болж буйд  бид баяртай байна. 

     ЗМЗ-ын Тэргүүлэх механикч М.ӨЛЗИЙБАЯР: “Тухайн үед насосаа удаан ажиллуулахын тулд олон арга хэмжээ авч байсны дотор  манай бригад Баяжуулах үйлдвэр дээр сервис үйлчилгээ хийж байсан. 2014 онд байх. Балансын хурал дээр Үйлдвэрлэл эрхэлсэн захирал, насосны цагийг 175 болгож уртасга-сан ЗМЗ-ын инженерүүдэд баяр хүргэж байсныг санаж байна. Гэтэл одоо ажиллах цагийг  түүнээс хоёр дахин уртасгасан байна. Энэ бол үндэсний инженерүүдийн гайхамшигтай бүтээл үйлдвэрлэлд үр ашгаа өгч байгааг харуулж буй томоохон баримт юм. Төвөөс зугтах хүчний шахуурга манай ЗМЗ-ын “үүсмэл” бренд бүтээгдэхүүн  боллоо” гэв. 

      Ийнхүү шинэ бүтээлийн патент авсан үндэсний инженерүүдийн шинжлэх ухаан технологийн шийдэлд тулгуурласан бүтээл Эрдэнэт үйлдвэрт эдийн засгийн үлэмж  үр ашиг авчирсан төдийгүй, Монгол улсын  уул уурхайн салбарт гадагшлах мөнгөний урсгалыг багасгахад томоохон хувь нэмэр оруулах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 14 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 14 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 15 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 17 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 17 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 19 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 20 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 20 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 21 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 21 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 21 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр