Тусгаарлах байранд ихэвчлэн тохиолдол болсон хүмүүсийг тусгаарлаж ажиглаж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/06


Улаанбаатар хотын 19 тусгаарлах байранд 1017 хүн ажиглалтад байна. Шуурхай штабын ажиллагааны багаас ХӨСҮТ-ийн тандалт судалгаагаар хавьтал гэж тогтоосон хүмүүсийг тусгаарлах ажлыг гүйцэтгэж байгаа.

Орон нутгийн буюу тухайлбал, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай  аймагт нийт 40 тусгаарлах байранд 559 хүн ажиглалтад байгаа. Татан авалтаар ирсэн хүмүүс бүгд 21 хоногийн хугацаа нь дуусаад гэрийн ажиглалтад шилжсэн.

Одоогоор тусгаарлах байранд ихэвчлэн тохиолдол болсон хүмүүсийг тусгаарлаж ажиглаж байна. Улаанбаатар хотын 99 батлагдсан тохиолдлын 37 цэг дээр хорио цээрийн дэглэм сахиулах ажиллагааг зохион байгуулж ажиллаж байгаа. Үүнд онцгой байдал, цагдаагийн байгууллага, бусад төр захиргааны байгууллагууд хорио цээрийн дэглэм сахиулахад ажиллаж байна.

Сүүлийн 72 цагийн байдлаар нийслэлийн 14 тусгаарлах байрнаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Орон нутагт сүүлийн 24 цагийн байдлаар 39 хүнийг гэрийн ажиглалт руу шилжүүлсэн.

Тусгаарлах байр, шалган нэвтрүүлэх товчоод, явган эргүүл, авто эргүүл, онцгой комиссын гишүүн, шуурхай штаб, эрүүл мэндийн байгууллагын ажилтан зэрэг нийлбэр дүнгээр хоногт дунджаар 5924 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 11 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 15 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 16 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 18 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 19 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 19 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 19 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 19 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр