Гал түймэр гарч болзошгүй 160420 зөрчил дутагдлыг илрүүлжээ

О.Шүрэнцэцэг
2020/12/07

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхүүдэд гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалтыг зохион байгууллаа.

   Хяналт шалгалтад 89976 айл өрх хамрагдснаас гал түймэр гарч болзошгүй 160420 зөрчил дутагдлыг илрүүлж, хяналт шалгалтын явцад 6591 зөрчлийг арилгуулсан байна.

   Харин 153829 зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 30, мэдэгдэл 1557,танилцуулга 40 бичиж тухайн аймаг, нийслэл, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтанд хүргүүлж биелэлтийг хангуулан ажиллалаа.

  Нийт зөрчлийн 15 хувь нь  гал унтраах автомашин хүрэлцэн очих боломжгүй, 24 хувь нь гэр, хашаандаа үнс нурмаа ил задгай асгасан, 12 хувь нь халуун үнс, нурам хийх сав шаардлага хангаагүй, 13 хувь нь гэр, байшин хоорондын зай хэмжээ ойр, 25 хувь нь цахилгаан дамжуулах утас шаардлага хангаагүй, 11 хувь нь бага насны хүүхэд орон байрандаа эзэнгүй орхисон зөрчлүүд эзэлжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 12 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 16 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 17 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 18 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 19 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 19 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 20 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 20 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 20 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр