12-р сарын 6-ны өдөр улсын хэмжээнд нийт 23341 хүнд шинжилгээ хийсний 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал Улаанбаатарт 32, Сэлэнгэд 2, Орхонд 1, Дорноговьт 3 тохиолдол бүртгэгдлээ.
Улаанбаатар хотоос нийт 32 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан 128 боллоо. Улаанбаатар хотод 3 тусгаарлан ажиглах байранд байсан иргэдээс 3 дахь шинжилгээгээр халдвар илэрсэн.
Мөн Сэлэнгэ аймагт 2 тохиолдол нэмэгдэж нийт 203 боллоо. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд гурван тохиолдол нэмэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүсээс халдвар илэрлээ.
Өнөөдрийн байдлаар монгол улсад батлагдсан нийт тохиолдлын тоо 887 боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна