Энэтхэгийн Андхра Прадеш мужид үл мэдэгдэх өвчний тохиолдол 800 давжээ. Энэхүү шинэ мэдээллийг тус улсын эрх баригчид зарлав. Үүнээс нэг өдрийн өмнө 350 тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн байна.
Андхра Прадеш муж ба түүний эргэн тойронд үл мэдэгдэх өвчний дэгдэлт өнгөрсөн ням гаригт эхэлсэн юм. Толгой эргэх, гэнэт ухаан алдах, амнаас нь хөөс гарах, чичрэх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Эрх баригчид үл мэдэгдэх өвчин хүнээс хүнд халдварладаггүй гэж мэдэгдсэн.
Эмч нар цусны шинжилгээ, тархины томографи, тархи нугасны шингэний шинжилгээ хийсэн ч гэнэтийн өвчний шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Бүх тохиолдолд коронавирусын шинжилгээ сөрөг гарсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна