Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол таваар нэмэгдлээ. Үүний гурван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн. Улаанбаатар хотод ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас халвар илэрлээ.
Мөн Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт голомтлон гарч буй халдварын тохиолдол нэмэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 443 боллоо.Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 893 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн.