2021/01/16
USD 2,811

ХӨСҮТ: Ойрын хавьтлыг тусгайлан бэлтгэсэн ажиглах байранд, хоёрдогч хавьтлыг гэрээр тусгаарлаж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/09

Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол таваар нэмэгдлээ. Үүний гурван тохиолдол нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн.  Улаанбаатар хотод  ХӨСҮТ-ийн хоёр ажилтнаас халвар илэрлээ.

Мөн  Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт голомтлон гарч буй халдварын тохиолдол нэмэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 443 боллоо.Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 893 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн.