​Төлбөр тооцоогоо зайнаас аюулгүй хийж, эрсдэлээс хамгаалах хялбар шийдлүүд

О.Шүрэнцэцэг
2020/12/09

Манай улсад Ковид-19 халдварын тохиолдлууд бүртгэгдэж, халдварын эрсдэл өндөр байгаа энэ үед бэлэн мөнгө ашиглах нь түүгээр дамжин халдвар авах магадлалыг ихэсгэх нэг нөхцөл болдог тул бэлэн мөнгөнөөс зайлсхийж, төлбөр тооцоогоо зайнаас хийхийг ЭМЯ, Монголбанк болон арилжааны банкнуудын зүгээс уриалаад байгаа билээ. Онлайн худалдаа, онлайнаар бүх төрлийн хэрэглээний төлбөрөө төлөх зэрэг банкны үйлчилгээг дижитал сувгуудаар, цахим хэлбэрээр хийх бүрэн боломжтой тул харилцагч та бүхэн гэрээсээ төлбөр тооцоогоо шийдээрэй. Та SocialPay аппликэйшнээ ашиглан онлайнаар төлбөрөө хийхдээ төлбөр төлөх цонхноос Голомт банкийг сонгож -> SocialPay-ээр төлөх -> SocialPay-д бүртгэлтэй утасны дугаараа оруулснаар танд онлайнаар хийсэн төлбөрийн нэхэмжлэх ирж, төлөх товчийг дарснаар гүлйгээ амжилттай хийгдэнэ. Энэхүү гүйлгээ нь хамгийн хялбар, хурдан бас найдвартай тул та цаг хугацаагаа хэмнэж, эрсдэлээс хамгаалан SocialPay-ээр гүйлгээ

Мөн та Голомт банкны бүх төрлийн картыг ашиглан онлайнаар худалдан авалт, хэрэглээний төлбөрөө шийдэх боломжтой. Үүний тулд онлайнаар төлбөр төлөх банкны сонголтуудаас Голомт банкийг сонгоод -> Картын мэдээллээ оруулан төлөх товчийг дарна. Ecode/e-token оруулах хэсэгт өөрийн кодоо оруулан төлбөр хийх товчийг дарснаар гүйлгээ амжилттай хийгдэнэ. Хэрэв e-code мэдэхгүй бол хэрхэн авах зааварчилгааг төлбөрийн хуудасны доор байрлаж буй код авах заавартай танилцан зааврын дагуу авах боломжтой. Энд дарж, Голомт банкны бүх төрлийн картыг ашиглан онлайнаар төлбөр тооцоо хүлээн авах боломжтой байгууллагуудын жагсаалттай танилцана уу.

Харилцагч та Голомт банкны бүх төрлийн карт болон дижитал сувгуудыг ашиглан төлбөр тооцоогоо зайнаас хийж эрсдэлээс сэргийлээрэй.

Хайртай бүхнийхээ төлөө халдварын эсрэг хамтдаа



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 13 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 17 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 18 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 20 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 20 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 20 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 21 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 21 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 21 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 21 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр