Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол 207 болж бүртггэгдлээ. Өнөөдөр нэмж бүртгэгдсэн 3 тохиолдол өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд бөгөөд нэг гэр бүлийн гишүүн бага насны 2 хүүхэд, 48 настай 1 эмэгтэй байна.
Аймгийн хэмжээнд 13 тусгаарлалтын байранд 163 иргэн байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 12 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна
Сэлэнгэ аймгийн эрүүл буюу вирусын тохиолдол бүртгэгдээгүй 14 сумаас нийт 808 иргэн Улаанбаатар хот болоод бусад орон нутагт зорчжээ.
Ингээд Сэлэнгэ аймаг дахь нөхцөл байдлын мэдээллийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил танилцуулсныг хүргэе.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна