Өчигдөр нийт 14,987 хүнд шинжилгээ хийхэд нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд ийнхүү вирусийн халдвар илэрсэн. Бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй.