ЗГ: Нийслэлийн өрхүүдийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг ирэх 7-р сарын 1 хүртэл тэглэхээр боллоо

О.Шүрэнцэцэг
2020/12/13

Монгол улсын Засгийн газрын хуралдаанаар айл өрх, зарим ААН-үүдийн хэрэглээний цахилгааны төлбөр, ус, дулаан, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд чөлөөлж, тэглэж байгаа тухай хэлэлцэн баталсан тухай МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ. Монгол улсын нийт айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чөлөөлж, 100 мкв хүртэлх талбайтай орон сууцанд амьдардаг иргэдийн дулаан, ус, хогны үнийг мөн тэглэж байна. Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар бууруулаад удаагүй байгаа бол өнөөдрөөс эхлэн 75 хувь хүртэл бууруулж нэг шуудай нүүрсний үнэ 973 төгрөг болж байгаа юм. Ийнхүү шахмал сайжруулсан түлшний үнийг хөнгөлж буй асуудлыг “Эрдэнэс Таван Толгой” ХК хариуцаж байгаа юм байна.
Харин дээрхи арга хэмжээнүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хариуцна гэдгийг МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ашигтай ажиллаж 2019 онд 963 тэрбум төгрөгийн татвар төлсөн бол 2020 онд 1 их наядыг давсан татварыг улсад төлсөн. Энэ жил мөн ийм хэмжээний татвар төлнө. Нийт долоон сарын хугацаанд хэрэгжих уг дэмжлэгт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 650 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргах юм байна. Тиймээс талх болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй хэмээн тооцож байгаа юм байна. Харин ААН байгууллагууд ажлын байрыг хадгалах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй хэмээн хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 13 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 18 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 19 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 20 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 21 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 21 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 21 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 21 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр