Н.Энхболд: ЕС асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэрэг олон улсын анхааралд орлоо

О.Шүрэнцэцэг
2020/12/14

Олон Улсын Парламентийн Холбооноос манай улсад хэрэг үүсгэсэн асуудлаар өнөөдөр Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд мэдээлэл хийлээ. Тодруулбал, ОУПХ нь Монгол улсын парламентийн гишүүнийг хамгаалахтай холбоотой нийт 8 асуудлыг хэлэлцэж, хоёрт нь хэрэг нээж шалгахаар шийдвэрлэсэн байна. Эхнийх нь УИХ-ын гишүүн агсан С.Зоригийг хөнөөсөн хэрэг бөгөөд, 2 дахь нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон хэрэг юм. Ийнхүү парламентын гишүүдийн Хүний эрхийн хороо 2020 оны 10 сарын 31-ны өдрийн 162 дугаар хуралдаанаар Ж.Эрдэнэбатыг хууль бусаар баривчлан, хорьсон асуудлыг хэлэлцэж, уг асуудлыг хэрэг нээн хянан шалгахаар шийдвэрлэжээ. Ж.Эрдэнэбатад хүний эрхийн дараах зөрчлүүдийг үйлдсэн хэмээн үзэж байгаа аж. Эдгээр нь: 

Мөрдөн шалгах ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй

Шүүх ажиллагаа шударга явагдаагүй

Парламентийн гишүүний халдашгүй байдалд халдсан зэрэг зөрчлүүд аж. 

ОУПХ нь 1889 онд 179 улсын парламентийн гишүүнчлэлтэйгээр байгуулагдаж байсан бөгөөд парламентын гишүүдийн эрхийг хамгаалах, улмаар парламентын институцийг хамгаалах зорилгоор 1976 онд Парламентын гишүүдийн Хүний эрхийн хороог байгуулж байжээ. Энэ хүрээнд саатуулагдсан парламентын гишүүнийг суллах, өмнө нь чөлөөлөгдсөн парламентын суудалд эгүүлэн тогтоолгох, хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгуулах, зөрчлийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хууль ёсны дагуу арга хэмжээ авах зэрэг олон хэлбэрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 14 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 18 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 19 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 21 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 21 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 21 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 22 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 22 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 22 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 22 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр