Өчигдөр бага насны гурван хүүхэд гэртээ угаартсан харамсалтай хэрэг гарлаа.Тодруулбал Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 44 дүгээр байрны 1 дүгээр орцонд айл шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 10:55 цагт онцгой байдлын газарт иржээ.
Тус дүүргийн Чингэлтэй дүүргийн иргэн Н-ийн 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд эд, хогшил шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт Ц/7 настай, эрэгтэй/, Д /3 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг эсэн мэнд гаргаж нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгчээ. Харин /Д3 настай, эрэгтэй) эмнэлэгт очих замдаа нас баржээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна