ЭМЯ-наас цаг үеийн шинэ мэдээллийг хүргэж байна. Өчигдөр шинээр 5 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс Улаанбаатар хот 2, Дорногов аймаг 1, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 917 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 524 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 68, хөнгөн 450 байна.