Хятад, Туркийн Гадаад хэргийн сайд нар утсаар ярилцав

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

БНХАУ ба Туркийн улсуудын гадаад хэргийн сайд нар утсаар ярьж, зарим чухал асуудлаар санал солилцсон тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна. Туркийн Гадаад хэргийн сайд М.Чавушоглу нь дараа жил энэ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил болох гэж байгаатай холбоотойгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн гээд корона вирусийн эсрэг Хятадын вакциныг аюулгүй гэж үзэж байгаа тул нэн даруй худалдан авахаар шийдсэн тухайгаа дуулгажээ.

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нь Бээжин корона вирусийн эсрэг тэмцэлд Туркт бүх талын дэмжлэг үзүүлэхээр бэлэн гэдгийг онцолсон байна. Мөн алан хядлагын эсрэг тэмцэлд давхар стандарт мөрддөг явдлыг арилгах хэрэгтэй гээд Шинжаанд үйл ажиллагаа явуулдаг “Дорнод Туркестаны исламын хөдөлгөөн” гэдэг байгууллагыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл алан хядах байгууллага гэж хүлээн зөвшөөрсөн, энэ байгууллагын эсрэг тэмцэх нь бүх улс орны үүрэг гэж мэдэгджээ.

Үүний хариуд Туркийн сайд өөрийн улсыг НҮБ-ын АЗ-ийн шийдвэрийг тууштай дагаж, мөрдөнө гээд Хятадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг эвдэхийг ямар ч улсад зөвшөөрөхгүй гэсэн байна.

Туркийг ОХУ-аас С-400 систем худалдан авсны хариуд АНУ-ын зүгээс хоёр өдрийн өмнө хориг арга хэмжээ авсны дараа ийнхүү БНХАУ ба Туркийн Гадаад хэргийн сайд нар утсаар ярьсан тохиолдлын зүйл биш гэж шинжээчид үзжээ. Исламын шашныг хамгаалагч гол улс гэж өөрийгөө харуулахыг хичээж байгаа Туркийн Гадаад хэргийн сайдаас Шинжааны салан тусгаарлагч лалын шашинтнуудыг бүлэглэлд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн амлалтыг авна гэдэг БНХАУ-ын хувьд тун муугүй ололт гэсэн байна. Туркийн хувьд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөөд байгаа Бээжинтэй, тэр дундаа хамгийн их шүүмжлэл дагуулдаг Шинжааны асуудлаарсанал нэг гэдгээ харуулж бие даасан бодлого явуулдаг, ямар ч хориг арга хэмжээнээс айхгүй гэдгээ харуулсан. Гэхдээ энэ бүхнийг Хятадын явуулж байгаа “вакцины гадаад бодлого”-ын бас нэг ялалт үзэж байгаа юм байна. Корона вирусийн улмаас Туркийн аялал жуулчлалын салбар ихээхэн хохирол амсаад байгаа тул вакцин нь тус улсын эдийн засагт амин чухал ач холбогдолтой болж хувираад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 14 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? 19 цагийн өмнө
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ 19 цагийн өмнө
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” 21 цагийн өмнө
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ 22 цагийн өмнө
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ 22 цагийн өмнө
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна 22 цагийн өмнө
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм 22 цагийн өмнө
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Улаанбаатарт 26 хэмийн дулаан байна 23 цагийн өмнө
​“Дижитал Концепт” компани Монгол Улсын "ТОП 11 дэх аж ахуйн нэгж"-ээр шалгарлаа Өчигдөр
“Хүүхдийн спорт цогцолбор"-ын барилгын ажил эхэллээ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК ТОП-100 ААН-д дахин шалгарч, амжилтаа бататгалаа Өчигдөр
Ерөнхийлөгчийн эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо Өчигдөр
Премиум нэксус ХК монгол улсын топ-100 аж ахуйн нэгжээр 6 дахь удаагаа шалгарч 7-р байранд эрэмбэлэгдлээ Өчигдөр
“Зүүн хойд азийн соёл судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр
Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Өчигдөр
Ш.Эрдэнэбат: Ноолуурыг эс тооцвол арьс ширийг хогийн цэг дээр хаяж байна Өчигдөр