Өчигдөр нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Энэ хүн нь Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байсан. Сэлэнгэ аймагт нийт батлагдсан тохиолдол 216 болж байгаа бол улсын хэмжээнд дотоодын халдвар 465 боллоо. Монгол Улсын хэмжээнд коронавирусийн батлагдсан тохиолдол 918 болсон байна.БНХАУ-д 103 тохиолдол бүртгэгдсэн нь манай улстай хил залгаа нутгуудад байна.