Швед батлан хамгаалах төсвөө 40 хувиар нэмэгдүүлнэ

О.Шүрэнцэцэг
19 цагийн өмнө

Швед улс ойрын таван жил батлан хамгаалах төсвөө даруй 40 хувиар өсгөхөөр болсон тухай “Euronews” мэдээлж байна. Энэ батлан хамгаалах төсвөө сүүлийн 70 жил байгаагүй их хэмжээгээр өсгөсөн хэрэг болсон аж. Шведийн эрх баригчид цэргийн зардлаа ингэж их өсгөх болсныг ОХУ-ын явуулж байгаа бодлогоор тайлбарлажээ.

Тухайлбал, тус улсын Батлан хамгаалахын сайд ПетерХультквист “Энэ бол Гүржийн эсрэг Оросын түрэмгийлэл, Крымийг хүчээр нэгтгэсэн явдал, Украйн дайн дан мөргөлдөөн, Беларусын авир байдал, Оросын батлан хамгаалах боломж нэмэгдсэн байдал, өргөн хүрээтэй хээрийн сургууль, Арктик ба Балтын тэнгис орчим идэвх нэмэгдсэн зэрэг аюулгүй байдлын салбар дах шинэ нөхцөл байдлаас үүдсэн юм. Бид батлан хамгаалах салбар дах шинэ орчныг олж харсан түүнчлэн зарим улс орон улс төрийн зорилгод хүрэхийн тулд цэргийн хүчээ ашиглаж байгааг олж харлаа” гэж тайлбарлажээ.

Ийнхүү Шведийн батлан хамгаалах огцом нэмэгдсэнээр 2025 он гэхэд 9 тэрбум еврод хүрнэ. Нэмэгдсэн төсвийн нэлээд хувийг кибер орчин дах хамгаалалт ба давшилтын боломжийг нэмэгдүүлэхэд зарцуулах аж. 

Одоогоор Швед нь батлан хамгаалах салбартаа ДНБ-ийхээ 1,1 хувийг зарцуулж байгаа аж. Төсвөө нэмснээр 2030 он гэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний тоо нь одоогийн 55 мянгаас 90 мянга болж нэмэгдэнэ.

Швед нь НАТО-ийн гишүүн бус орон.

 

Европын холбоо интернэт эдийн засгаа жура


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Жавхланбаяр:​Тамхи хаясны дараа вэйп хэрэглэсэн хүмүүс уушгины хорт хавдраар өвдөх магадлал нэмэгддэг 7 цагийн өмнө
Засаг захиргааны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв 8 цагийн өмнө
УХТЭ-ийн эмч нар “K-Imaging-2026” олон улсын хуралд оролцлоо 8 цагийн өмнө
“Их дуулга”-д олимпын аварга тав, дэлхийн аварга 25 жүдоч барилдана 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо 11 цагийн өмнө
Увс аймагт зүүн бүсийн сумдыг аймгийн төвтэй холбох авто замын ажил эхэлжээ 12 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 13 цагийн өмнө
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 14 цагийн өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 14 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 14 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 15 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 15 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 16 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа Өчигдөр
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? Өчигдөр
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ Өчигдөр
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр