2021/04/16
USD 2,811

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн 8, сахиур 2, хавьтал 3, эрүүл мэндийн ажилтан 5 хүнээс халдвар илэрчээ

О.Шүрэнцэцэг
2020/12/30

2020 оны 12-р сарын 29-нд  нийт 12828 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр 20 хүнээс коронавирус илэрсэн байна. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хоёр нь 12-р сарын 20-нд Токио-УБ чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс илэрсэн байна. Харин 18 тохиолдол нь үүсээд байгаа голомттой холбоотой байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн 8, сахиур 2, хавьтал 3, эрүүл мэндийн ажилтан 5 хүнээс халдвар илэрсэн байна. Ингээд нийт БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоо, хамааралтай 244 тохиолдол боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа .Одоогоор 361 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 96 хүн байна.