Их Британи “AstraZeneca” вакциныг зөвшөөрсөн анхны улс болов

О.Шүрэнцэцэг
2020/12/31

Их Британийн Эмийн бэлдмэл, эмнэлгийн зориулалттай бүтээгдэхүүнийг зохицуулах агентлаг “MHRA” нь “AstraZeneca” компанийн корона вирусийн эсрэг вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс болсон байна. Зөвшөөрлийн дагуу уг вакциныг 18 ба түүнээс дээш насны хүмүүст хоёр тунг 4-12 долоо хоногийн зайтай хийхийг зөвшөөрчээ.

 Британийн Ерөнхий сайд Борис Жонсон үүнтэй холбогдуулан Твиттер  дээрээ “Энэ бол үнэхээр гайхалтай мэдээ, Британийн шинжлэх ухааны ялалт” гэж жиргэжээ.

 “AstraZeneca” компанийн гүйцэтгэх захирал “ВВС”-ийн радиод яриа өгөхдөө зөвшөөрлийг авсан болохоор маш богино хугацаанд долоо хоногт 1 сая тун үйлдвэрлэх хэмжээн хүрнэ гэжээ. Хамгийн гол нь энэ вакцин нь Британид анх илэрсэн мутацид орсон корона вирусийн эсрэг бодит нөлөөтэй юм байна. Вакцинжуулалтыг эрчимтэй явуулснаар 2021 оны эхний улирал дуусахад арваад сая хүнд хийнэ гэж тооцоолжээ. Засгийн газар нь “AstraZeneca” компаниас 100 сая тун худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд 2021 онд нийтдээ 3 тэрбум тун үйлдвэрлэхээр төлөвлөсөн байгаа аж.

 “AstraZeneca” компани нь COVID-19 –ийн эсрэг вакцинаа Оксфордын их сургуулийн хамтаар боловсруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо 19 минутын өмнө
Увс аймагт зүүн бүсийн сумдыг аймгийн төвтэй холбох авто замын ажил эхэлжээ 1 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 2 цагийн өмнө
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 3 цагийн өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 3 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 5 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 20 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? Өчигдөр
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ Өчигдөр
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр