БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг бүгдийг нь тусгаарласан гэж үзэж байгаа 2020 оны арванхоёрдугаар сарын 16, 17-ноос тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 332 хүнийг өчигдөр, өнөөдрөөс гэрийн ажиглалтад шилжүүллээ. Голомттой холбоотой 918 хүн ажиглалт тандалтад хянагдаж байна.