2021/01/19
USD 2,811

Энэтхэг вакцинаа сонгов

О.Шүрэнцэцэг
2021/01/04

Энэтхэгийн эрх баригчид Энэтхэгийн ийлдэс судлалын төв ба “Bharat Biotech” гэдэг орон нутгийн компанийн боловсруулан үйлдвэрлэж байгаа вакциныг коронавирусийн эсрэг ашиглахаар сонгож авсан тухай тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгджээ. Тэрээр “Twitter” хуудсаараа дамжуулан вакцин сонгож авсныг цар тахалтай хийж буй тэмцэлд гарсан эрс өөрчлөлт гэж онцлоод “Онцгой тохиолдолд ашиглахыг зөвшөөрсөн хоёр вакцин хоёул Энэтхэгт үйлдвэрлэгдэж байгаад бид бахархаж байна” гэжээ.