“LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэр хэрэглэгчдээсээ уучлал хүслээ

О.Шүрэнцэцэг
2021/01/04

УУЧЛАЛ ХҮСЭХ ТУХАЙ

Цэс Хайрхан ХХК нь жимсний дарс, оргилуун дарс үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй дотоодын үйлдвэр юм.

2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэхээр төлөвлөсөн шинэ шилэн лонх гааль дээр саатсан тул цөөн тооны бүтээгдэхүүнд манай үйлдвэрийн бусад оргилуун дарс болох “Советское” болон “Тансаг” бүтээгдэхүүнийхээ шилэн лонхыг үйлдвэрлэлийн ном журмын дагуу ариутган цэвэрлэж “LUXURIOUS” оргилуун дарсыг савлаж, худалдаалсан зөрчлөө ухамсарлан үндэсний үйлдвэрлэгчдийн нэр хүндийг сэвтээж, хэрэглэгчдийн итгэлийг алдсандаа бид гүнээ харамсаж уучлалт хүсэж байна.

Удирдлагын багийн зүгээс дотоод хяналт шалгалт хийлгүй хариуцлага алдаж, 2020 оны 12-р сарын 11-нд үйлдвэрлэлд хэрэглэсэн хуучин шилэн лонхны лазераар шивэгдсэн он сарыг сайтар арилгалгүй давхар шошготой бүтээгдэхүүнийг хэрэглэгч, харилцагчдадаа нийлүүлсэндээ дахин дахин УУЧЛАЛ хүсэж байна.

Дээрх гарсан асуудалтай холбогдуулан бид үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бөгөөд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс хэрэгжүүлэх аливаа шийдвэр, арга хэмжээг даган мөрдөх болно.

Мөн энэ өдрийн бүтээгдэхүүнийг худалдан авсан хэрэглэгч, харилцагч бүрийн гомдлыг бид барагдуулах болно.

ЦЭС ХАЙРХАН ХХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, зохицуулалттай эд, материалыг 10 боомтоор экспортлохоор боллоо 38 минутын өмнө
Увс аймагт зүүн бүсийн сумдыг аймгийн төвтэй холбох авто замын ажил эхэлжээ 2 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд 127 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна 2 цагийн өмнө
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа 3 цагийн өмнө
Төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2.1 их наяд төгрөгөөр нэмэгджээ 3 цагийн өмнө
“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө 3 цагийн өмнө
Жинст сумын иргэд орон нутгийн хөгжлийн асуудлаар саналаа илэрхийллээ 4 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 4 цагийн өмнө
Өнөөдөр Отгонтэнгэр хайрхны Төрийн тахилга болж байна 4 цагийн өмнө
Улаанбаатар хотод үдээс хойш бороо орно 5 цагийн өмнө
“Чингис Голд” будааны туршилтын тариалалтын төслийн багтай уулзлаа 21 цагийн өмнө
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ? Өчигдөр
Электрон тамхиар ирээдүйгээ угжих уу гэдэг чухал хуулийг хэн дэмжих, дэмжихгүйг ажиглах цаг ирлээ Өчигдөр
Эмэгтэйг тасралтгүй 12 цаг хүчирхийлсэн этгээд ... дугаар цэргийн штабын хошууч “П” Өчигдөр
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ Өчигдөр
Төрийн банк “ТОП-10 төрийн өмчит ААН”-ийн 5 дугаар байрт эрэмбэлэгдлээ Өчигдөр
Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан ноцтой осол гарчээ Өчигдөр
Уурхайд ажилладаг 1000 ажилтныг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна Өчигдөр
Хүннү мебель: Тавилга зөвхөн эд зүйл биш, амьдралын орон зайн шийдэл юм Өчигдөр
Нэткапитал финанс корпораци монгол улсын "топ-100 аж ахуйн нэгж"-ээр шалгарч, банк бус санхүүгийн салбартаа тэргүүллээ Өчигдөр