Өчигдөр нийт 16377 хүнд PCR шинжилгээ хийснээс 41 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд үүнээс 5 тохиолдол нь ХӨСҮТ-ийн ажилтан, бусад нь голомтлон гарсан халдварын ойрын болон дам хавьтлууд байна. Ачтан эмнэлэгтэй холбоотой 16 тохиолдол бүртгэгдлээ. Мөн Тэнүүн-Огоо компани, Баянзүрх дүүрэгтэй холбоотой тохиолдлууд бүртгэгдсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр хүнээс халдвар илэрсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.