Энэ сарын 4-нд “Ачтан-Элит клиник” эмнэлэгт коронавирусийн голомт бүртгэгдсэн. Эмнэлгийн эмч ажилчид есөн хүнд халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан гэр бүлийн болон хамт ажилладаг хавьтлыг шинжилгээнд хамруулж тандалт судалгаа хийсэн. Гэр бүлийн хавьтлаас коронавирус илэрсэн. Ачтан эмнэлэгтэй холбоотой нийтдээ 16 тохиолдол бүртгэгдлээ. Эмнэлгийн эмч ажилчдыг тусгаарлан ажиглаж, эхний шинжилгээнүүдийг аваад байна.