Серби улсад Корона вирусийн эсрэг “СпутникV”вакцин 2 сая тунг нийлүүлэх тухай гэрээг Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас тус улсын Засгийн газартай байгуулсан байна. Энэ вакцинаар 1 сая хүнийг вакцинжуулах боломжтой юм байна. Серби улсад нийлүүлэх вакциныг Энэтхэг, Хятад, Өмнөд Солонгос гэх мэт Шууд хөрөнгө оруулалтын сангийн түнш орнуудад үйлдвэрлэх юм байна. Серби нь Оросын “СпутникV” вакциныг тарих зөвшөөрлийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нд гаргасан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна