Өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Н.Номтойбаяр нарын гомдлыг хэлэлцэнэ. Хоёр шатны шүүхээр Ж.Эрдэнэбатад зургаан, Н.Номтойбаярт таван жилийн ял оноосон юм. Тэдэнд холбогдох шүүх хурлууд 11, 12 дахь хурал аж.