​ Scientific American (АНУ): COVID-19-ийн эсрэг вакцины талаарх асуултуудад мэргэжилтнүүд хариулжээ

Н.Мижидмаа
2021/02/22

Ерөнхийлөгч Байден дөрөвдүгээр сарын сүүл гэхэд АНУ-ын иргэдэд хамгийн цөөндөө covid-19-ийн эсрэг вакцин 100 сая тунг бэлдэж өгнө гэсэн амлалтыг биелүүлэх ажлын хүрээнд Цагаан ордноос улсын эмнэлгийн 1300 төв рүү холбооны шаардлагад нийцсэн вакцин илгээж байгаагаа мэдэгдсэн. “Scientific American” нь Балтимор дах “Johns Hopkins Medicine”-ийн эм зүйч Наманже Бампус (Namandjé Bumpus), Сингапур дах “Duke-NUS” анагаахын сургуулийн дархлаа судлаач Эшли Лорен Сент-Джон (Ashley Lauren St. John) нараас одоо хэрэглэгдэж байгаа covid-19-ийн эсрэг вакцины талаарх зарим гол асуултуудад хариулахыг хүссэн юм.

 - Сovid-19 ийн эсрэг вакцин хийлгэх эрхтэй юм бол заавал хийлгэх гэх хэрэг байна уу? 

-Байгаа. Танд вакцин хийлгэх эрх байгаа бол явж эрхээ эдэл. Бүлгийн дархлаа үүсгэж өвчний тархалтыг удаашруулахын тулд аль болох олон хүн вакцин тариулах шаардлагатай. Вакцин бол цар тахлын эсрэг тэмцлийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Эргэлзэх хувийн шалтгаан байгаа бол эмчтэйгээ уулзаж зөвлөгөө авах хэрэгтэй.

 - Сovid-19-өөр өвдөөд эдгэрсэн бол вакцин тариулах шаардлага бий юу?

- АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хянах төвүүд нь covid-19 тусаад эдгэрсний дараа вакцин хийлгэж болох тодорхой хугацаа зааж өгөөгүй. Бусдад халдвар тараахгүй бас вакцин хийлгэхийн тулд бүх шинж тэмдэг ажиглагдахгүй болж, бас хөл хорионы хугацаа дуусах ёстой. Дархлаа үүссэн байх тул тариултал илүү удаж болох юм. Энэ талаар эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй. Гэхдээ Цагаан ордны анагаахын асуудал хариуцсан гол зөвлөх Энтони Фаучи нь covid-19 тусаад эдгэрснээс хойш вакцин тариултал 90 хоног өнгөрөх ёстой гэж үзсэн байгаа.

 -Вакцин тэдэн хувийн үр дүнтэй гэж ярихыг юу гэж ойлгох вэ? Жишээлбэл, 95%-ийн үр дүнтэй гэдэг нь яг юу гэсэн үг вэ?

-Клиникийн үр дүн гэдэг нь маш нарийн хяналт дор вакциныг клиникийн туршилтын туршилт хийхэд гарсан үр дүнгийн үзүүлэлт. Тархвар зүйн үр дүн нь тухайн вакцин бодит амьдрал дээр хэрхэн үйлчлэхийг харуулдаг. 95 хувийн клиник үр дүнтэй вакцин гэхээр вакцин хийлгэсний дараа өвдөх магадлал 5 хувь гэж бодох нь түгээмэл алдаа. Огтхон ч ийм биш. Клиник үр дүнг плацебо буюу хоосон бэлдмэл хийлгэсэн хяналтын бүлгийг оролцуулсан клиник туршилтын үр дүн дээр үндэслэж тооцож гаргадаг. Туршилтын төгсгөлд өвчлөлийн суурь түвшнийг мэдэхийн тулд хяналтын бүлгийн хэдэн хүнд covid-19 –ийн шинж тэмдэг илэрснийг хардаг. Ингэхэд жишээлбэл “Pfizer-BioNTechвакцин нь клиник туршилтын явцад 95 хувийн үр дүн харуулсан гэж. Тэгвэл хяналтын бүлгийн 162 хүн ба вакцин хийлгэсэн найман хүн гээд нийт 170 хүнээс covid-19-ийн шинж тэмдэг илэрсэн. Энэ 170 хүний ойролцоогоор 5 хувь нь нөгөө вакцин тариулсан ч шинж тэмдэг илэрсэн 8 хүн юм. Вакцины үр дүнг ерөнхийдөө ингэж тооцдог. covid-19-ийн эсрэг дийлэнх вакцин үр дүн сайтай болж гарсан.

 -Вакцин хийлгэсэн ч өвдвөл вакцин юунд нөлөөлөх вэ? Өвчин хүндрэх эсвэл өвчний улмаас нас барахаас хамгаалах уу?

-Тийм. Одоо хэрэглэгдэж байгаа дийлэнх вакцин хийлгэсэн тохиолдолд халдвар авлаа ч шинж тэмдэг нь илүү зөөлөн илэрч, эмнэлэгт хэвтүүлэх шаардлага гараагүй. Түүнчлэн вакцин хийлгээд өвдсөн хүмүүсээс хэн ч нас бараагүй. Гэхдээ Өмнөд Африк дах “AstraZeneca” вакцин гэх мэт онцгой тохиолдол гарсан ч гэлээ вакцинууд нь ерөнхийдөө бүгд covid-19-ийн шинж тэмдэг илрэх эрсдэлийг багасгана.

 -Вакцин нь Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх бүртгэгдсэн гэх мэт шинэ хувилбаруудаас хамгаалж чадах уу?

-Бүх вакцинууд нь шинэ хувилбаруудаас тодорхой хэмжээгээр хамгаалдаг гэдгийг өгөгдлүүд харуулж байна. Гэхдээ вирусийн анхдагч хувилбарын эсрэг гаргасан вакцинууд нь зарим шинэ хувилбаруудын эсрэг арай сул үр дүн харуулж байгааг клиник туршилт харуулсан. Тухайлбал, Өмнөд Африкийн нутагт өргөн тархсан “B.1.351” хувилбаруудад илэрсэн мутаци байна. Гэхдээ ямар ч байсан АНУ-д хэрэглэж байгаа вакцинууд нь бүгд тодорхой хэмжээгээр шинэ хувилбаруудаас хамгаалдаг. Ер нь вирусийн шинэ хувилбар гарч ирэхээс хамгийн сайн сэргийлдэг арга бол аль болох олон хүнийг вакцинжуулах явдал юм. “Moderna” нь шаардлагатай тохиолдолд хамгаалалтыг нэмэгдүүлж өгөх давтан тарилга хийх аргыг боловсруулж байна. “Pfizer-BioNTech ч мөн адил боломжийг судалж байгаа.

 -Векторт ба мРНХ –вакцинуууд хоорондоо ямар ялгаатай юм бэ?

-мРНХ-ийн үндсэн дээр гаргаж авсан “Moderna”, “Pfizer-BioNTech” гэх мэт вакцинууд нь вирусийн уургаас липидийн бүрхүүлтэй нэг спирал РНХ хэлбэртэй хэсгийг нь хүргэдэг. Ингэвэл вирус бүхлээрээ хүний биед орохгүй. Гагцхүү вирусийг ялгаж таньдаг болгодог хэлтэрхийнүүдийг л дархлалын системд хүргэдэг. Ийм вакцин хийлгэхэд дархлалын систем нь жинхэнэ халдвар авсантай адил хариу үзүүлдэг. Сөрөг тал нь гэвэл мРНХ-г тогтвортой хадгалахын тулд маш бага температур шаардлагатай.

 Векторт вакцин буюу “AstraZeneca”, “Johnson & Johnson” гэх мэт вакцинууд нь РНХ-ийн оронд хоёр спиралтай ДНХ-г ашигладаг. Энэ бол ялгаагүй л хүний эсүүдэд вирусийг таних заавар хүргэж байгаа хэрэг. Ийм вакцинуудад аюулгүй болгон өөрчилсөн өөр вирусийг ашигладаг онцлогтой.

 -Хамгийн шилдэг вакцин гэж байдаг уу?

-Вакцин тус бүр нь өөрийн гэсэн давуу талтай тул боловсруулахдаа аль нэгийг нь тусгайлан сонгосон байж болно. Тиймээс цор ганц хамгийн сайн вакцин гэж байдаггүй. Гэхдээ тодорхой бүлэг хүмүүсийн хувьд тухайн нэг вакцин нь илүү үр дүнтэй байж болох талтай. Иймээс вакцины үр дүнгийн тоон үзүүлэлтүүдийг харьцуулж суухын оронд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцин бүр бодит үр нөлөөтэй гэдгийг сайтар ойлгоход хангалттай. Бүгд л үр дүнтэй. 

 -Вакцин хийлгэвэл вирусийг бусдад халдаахаас сэргийлэх үү?

-Тийм гэж найдаж байгаа ч одоохондоо 100 хувь итгэлтэй болоогүй байна. Вакциныг хоёр гол зорилготой хийдэг: тухайн хүнийг хамгаалах ба өвчний тархалтыг зогсоох. Бид вирусийн талаарх ерөнхий зүйлсийг мэддэг болсон ч вакцинжуулснаар өвчний тархалтыг бууруулна гэдэгт бүрэн итгэлтэй болоогүй байна. Тиймээс вакцин хийлгэсэн ч гэлээ маск зүүж, нийгмийн зай барьж, гараа сайтар угаасан хэвээр байх нь чухал хэвээр байх болно.

 -Вакцины үр нөлөө яваандаа сулардаг уу?

-Ийм зүйл тохиолдож болно. Хамгаалалтын бүрэн найдвартай болгохын тулд давтан тарьдаг. Зарим вакцин нь насан туршид хамгаалдаг бол заримыг нь жил болгон хийлгэх шаардлагатай. Давтан тарилга шаардлагатай эсэхийг мэдэхийн тулд вакцин хийлгэсэн хүмүүсийн дархлааны хариуг хэсэг хугацаанд хянах хэрэгтэй байдаг. Дийлэнх хүнд үр дүнг бататгахын тулд хоёр тун тарих шаардлагатай. 

 -Вакцин харшил өгдөг үү?

-Дурын эм, дурын вакцин хийхэд харшлын хариу урвал үүсэж болзошгүй байдаг ч магадлал нь тун бага. Эмч, сувилагч нар нь үүсэж болзошгүй гэнэтийн харшлын урвалын эсрэг арга хэмжээ авах чадвартай байх ёстой. 

 -Гаж нөлөө үүсэх үү?

-Түгээмэл ажиглагдаж байгаа гаж нөлөө гэвэл ядарч цуцах, толгой өвдөх, халуурах, ялангуяа хоёр дах тарилгын дараа, тарьсан газар хүчтэй өвдөх зэрэг байна. Мөн тариулсан газар хавагнаж, халж магадгүй. Энэ бүхэн бол дархлалын системээс үзүүлж байгаа хариу юм. Эдгээр шинж тэмдэг түгээмэл бөгөөд дархлалын систем нь вакцин хийсний дараа корона вирусийг таньж, идэвхтэй ажиллаж эхэлснийг харуулж байдаг.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Эрдэнэбаатар: Ардчилагчид маань эвлэлдэн нэгдсэн энэ үед Олон Улсын Ардчилсан Холбооны хурал болж байна 7 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна 7 цагийн өмнө
2024 оны I улиралд 1660 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ 8 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөгөөр үхрийн махыг 13500, хонины махыг 11500 төгрөгөөр худалдаална 8 цагийн өмнө
АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь Боинг 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 8 цагийн өмнө
Г.Амартүвшин: Шударга бус явдалтай эцсээ хүртэл тэмцэнэ 8 цагийн өмнө
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 10 цагийн өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 10 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 10 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 10 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 11 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 12 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 12 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 13 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 14 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 14 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 14 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 14 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 15 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 15 цагийн өмнө