Иргэн О: Шинжилгээний хариу эерэг гараад эмнэлэгт хэвтэж байтал огт шинжилгээ өгөөгүй газраас таны хариу сөрөг гарлаа гэж мессеж ирсэн

Н.Мижидмаа
2021/04/19

Буяны ажилд оролцох болсон Иргэн О нь БЗД-ийн 48 дугаар сургуульд дөрөвдүгээр сарын 09-ны өдөр шинжилгээ өгөхөд 14-нд хариу нь эерэг гарчээ. Улмаар өчигдөр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байтал өнөөдөр /2021.04.19/ шинжилгээ огт өгөөгүй газрын байршлаар таны шинжилгээний хариу "сөрөг" гарлаа гэх мессеж иржээ. Иргэн О-гоос бид болсон асуудлыг тодрууллаа.

Таны хувьд хэзээ, хаана шинжилгээ өгсөн бэ? 

-Ээж маань өөд болоод буяны ажилд оролцох гээд дөрөвдүгээр сарын  сарын 09-нд Сансарт байрлах 48 дугаар сургууль дээр PCR шинжилгээ өгсөн.  Шинжилгээний хариу дөрөвдүгээр сарын 14-нд эерэг гараад өчигдөр  /2021.04.18/-нд эмнэлэгт хэвтсэн. 

Та дахин PCR шинжилгээ өгсөн үү?

-Огт өгөөгүй байхад  өнөө өглөө / 2021.04.19/ миний утсанд таны шинжилгээний хариу "сөрөг" гарлаа гэсэн мессеж ирсэн байна.Гайхаад, ороод хартал 04 сарын 16-нд БГД-т өгөөд БГД-ийн лабораторид шинжлээд 18-нд сөрөг гаргасан байна.Би дөрөвдүгээр сарын 09-нд Сансарын 48 дугаар сургуулиас өөр газарт PCR шинжилгээ огт өгөөгүй.Гэтэл яагаад өөр газар өгсөн болгож, сөрөг гарсан байсныг ойлгохгүй байна.


Та ХӨСҮТ рүү хандаж үзсэн үү? Ямар тайлбар хэлсэн бэ?

- БГД-ийн Өрхийн эрүүл мэндийн төв рүү залгахад шинжилсэн гээд эмчийнх нь дугаарыг өгсөн. Энх Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээс нь асуутал "мэдэхгүй, би лабораториас асуугаад хэлье" гэсэн. Шинжилгээ өгөөгүй байхад миний нэрийг оруулаад сөрөг гээд тавина гэдэг чинь юу гэсэн үг вэ, үнэхээр ойлгохгүй байна.

Танд халдварын шинж тэмдэг илэрсэн үү? Биеийн байдал нь ямар байна. 

-Шинж тэмдэг илэрсэн. Халдвар аваад гэртээ дөрөв хоног байж байгаад өөрөө арай гэж хөөцөлдөж байж эмнэлэг бараадсан. ХӨСҮТ рүү залгахаар таны биеийн байдал хөнгөн байна гэнэ. Ганц ч удаа үзээгүй байж хөнгөн байгааг нь яаж ч мэдээд байдаг юм, огт ойлгомжгүй. Заавал хүндрүүлж байж эмнэлэгт хүргэгдэх ёстой юм шиг л 119 утас болон 110 гээд дугаарууд луу залгахаар утсаа авахгүй, нэг бол ХӨСҮТ рүү ярь гээд байнга нэгэн рүүгээ чихээд үнэхээр ямар ч хариуцлага гэж зүйл алга.  

Танай гэр бүл, ах дүү нараас халдвар илэрсэн үү? 

-Манай нөхөр эерэг, эгч маань эерэг гарсан. Ахын маань хүү ковидын халдвар авснаа мэдэхгүй,  хүндэрч амиа алдсан.Сахарын өвчтэй, дээр нь халдвар аваад хүндэрч, сэхээнд байж байгаад тэсэлгүй өнгөрчихөөд байна. Хоёрын хоёр хүнээ алдаад, сэтгэл санаа хямраад хүнд байхад яагаад миний мэдээлэл хаа байсан ямар ч харъялалын биш БГД-ийн Эрүүл мэндийн төвд очоод, өөрөө ч өгөөгүй шинжилгээний хариу сөрөг гарчихсан байгаад гайхаж, гомдолтой байна.Манай нөхөр бид хоёроос халдвар илэрчихээд байхад одоо болтол манай  орцонд ариутгал халдваргүйтэл хийж, байрыг тусгаарлалтад аваагүй гэсэн. Орц, байраар дамжиж халдвар бүртгэгдэх аюултай гэж ЭМЯ-наас анхааруулдаг хэрнээ яагаад ийм хайхрамжгүй, байдалтай байгааг үнэхээр гайхаж байна.

Бидэнд хандаж, мэдээлэл өгсөн танд баярлалаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 8 минутын өмнө
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 16 минутын өмнө
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 22 минутын өмнө
“Орон нутгийн зам – хөдөлгөөний соёл 2026” нэгдсэн арга хэмжээ 16 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн 1554 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн шарга азарга түрүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ 19 цагийн өмнө
Өнөөдрийн хурдан морьдын уралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно Өчигдөр
Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай Өчигдөр
БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юүн Чолтой уулзлаа Өчигдөр
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн Буцалтгүй тусламжийн баримт бичигт гарын үсэг зурлаа Өчигдөр
БНСУ-ын ХХААХҮ-ийн сайд GS25 сүлжээ дэлгүүрт зочиллоо 2026/07/09
​Наадмын өдрүүдэд 959 автобус иргэдэд үйлчилнэ 2026/07/09
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/09
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны айлчлал маргааш эхэлнэ 2026/07/08
UB GROUP болон Wharton Technology компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 2026/07/08
Говь цөлийн найдвар 2026/07/08
Өнгөрсөн шөнө нийслэлийн зарим хэсгээр 46 мм хүртэл хур тунадас оржээ 2026/07/08
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 2026/07/08