2021/08/05
USD 2,811

ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын хурандаа Д.Намсрай 100 гаруй алба хаагчдынхаа мөнгөн урамшууллыг завшдаг байж болзошгүй байна

Н.Мичидмаа
2021/04/20


ОБЕГ-ын харъяа үндэсний аврах бригадын алба хаагч манай сайтад хандлаа. Тодруулбал, Өнгөрсөн жилээс эхлэн Ковидын үед албан үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохыг ЗГ-аас шийдвэрлэсэн. Гэтэл ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригадын 100 гаруй алба хаагчид өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш өдийг хүртэл жил дамнан илүү цагийн мөнгөн урамшууллаа авч чадаагүй байгаа талаар ярьж байна. Аргаа барсан алба хаагчид ОБЕГ-т ажилладаг танидаг хүнээрээ дамжуулан асуулгахад “танай бригадын урамшууллыг бүгдийг нь бригадын чинь данс руу асуудалгүй, шилжүүлсэн”  гэх тайлбарыг өгдөг байна. Алба хаагчдын зүгээс тэдний урамшууллын мөнгийг бригадын дарга, хурандаа Д.Намсрай хувьдаа завшдаг байж болзошгүй гэх мэдээллийг өгч байгаа юм. Тухайн бригадад ажилладаг алба хаагч нэрээ нууцлахыг хүсч, манай сайтад хандлаа.

Хичнээн төгрөгийн урамшууллаа авч чадаагүй байгаа вэ?

-Миний хувьд ОБЕГ-ын харъяа үндэсний аврах бригадад ажилладаг. Ковидын халдвар дотооддоо гарснаас хойш буюу өнгөрсөн жилийн гуравдугаар сараас эхлэн бид илүү цагаар ээлжлэн гарч байгаа. ЗГ-аас ковидын үед ажиллаж байгаа алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон. Тухайн урамшуулал нь манай алба хаагчдад ирэхгүй байна. Нэг өдөр ажиллахад 48 мянган төгрөг ирэх ёстой. Өөрөөр хэлбэл 24 цагаар ажиллахад мөнгөн урамшууллын хэмжээ нь энэ. Бидэнд энэ нь  ирэхгүй, үүнийгээ авч чадахгүй байгаа юм. 

ОБЕГ-таа хандахаар ямар хариу өгдөг вэ?

-ОБЕГ-т ажилладаг хүнээр дамжуулуулж асуухаар манай аврах бригад руу мөнгийг нь шийдээд өгчихсөн, шилжүүлчихсэн гээд байдаг юм. Гэтэл манай удирдлагууд тийм мөнгөн урамшуулал өгөөгүй гээд хав дарчихаад өгөхгүй байна.ОБЕГ-аас ковидын үед ажиллаж байгаа алба хаагчдынхаа урамшууллыг өдрийн 48 мянгаар бодоод бригадын данс руу явуулчихсан байгаа, яагаад та нар мөнгөө авч чадахгүй байгаа юм гэдэг.

Мөнгөн урамшууллаа авч чадаагүй хичнээн алба хаагч байгаа вэ?

-Үндэсний аврах бригадын 100 гаруй алба хаагчид өнөөдөр урамшууллаа авч чадахгүй байна. 

Хэзээнээс хойш олгоогүй юм бэ?

-2020 оны гуравдугаар сарын 17-ноос эхэлж гадаадаас ирсэн нислэгийн 21 хоногийн тусгаарлалтад бид үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Яг тухайн үед нэгдүгээр улирлын урамшууллын мөнгө гээд 1 сая 56 мянган төгрөгийг авсан. Дараагийнх нь тусгаарлалт гээд тусгай үүргийн онгоц ирэх бүрт хамгаалалтад гарч үүрэг гүйцэтгэдэг. Эхлээд 21 хоног гардаг байсан бол, оны өмнө 14 хоног тусгаарлалтад гардаг болсон юм. 12 дугаар сар хүртэл байнга 21 хоногоор тусгаарлалтад гардаг байсан. Дунд нь 336 мянган төгрөг өгсөн юм. Тэр нь ямар мөнгө вэ гэтэл ОБЕГ-аасаа мөнгөн урамшууллыг хасаад өгсөн юм аа гээд худлаа яриад байгаа юм.


ОБЕГ-аасаа тэр үед нь лавлаж байсан уу?

-ОБЕГ-ын санхүүгээс нэг хүний 48 мянган төгрөгөөр бодож өгсөн мөнгийг Үндэсний аврах бригад дээр 16 мянган төгрөг болж хасаж олгосон юм билээ. Тухайн 336 мянган төгрөгийг өнгөрсөн наймдугаар сард өгсөн. Алба хаагчдад 48 мянган төгрөгөөр бодож олгох ёстой мөнгийг тэр үед манай Үндэсний аврах бригадын дарга хасаж олгосон.


Танай аврах бригадын дарга хэн гэдэг хүн байдаг юм бэ?

-Хурандаа Д.Намсрай гэдэг хүн байдаг.

Та хэд, алба хаагчид өөрсдөө мөнгөө нэхэж болдоггүй юм уу? Аврах бригадаас нь шахалт дарамт байдаг юм уу? 

-Алба хаагчид ерөөсөө хэл ам хийж чадахгүй. Хэл ам хийхээр дээрээс дарамтлаад боломжгүй.

Хэн, юу гэж дарамтлах юм?

-Цэргийн алба хаагчид чинь тэгээд л янз, янзаар л дарамтлуулна шүү дээ.

Сар бүр олгодог юм уу? Яаж олгодог юм бэ?Та нарын авч чадаагүй урамшуулал нь тэгэхээр өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш гэсэн үг үү?

-Тийм ээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сараас хойш одоог хүртэл урамшууллын мөнгөө авч чадахгүй байна. Манай алба хаагчид тусгай үүргийн нислэгийн тусгаарлалт, дотоодын ажлуудыг ч хийж байгаа. Одоо болтол томилолтын мөнгө төгрөг ерөөсөө өгөхгүй байна.  Уг нь 1,2,3,4 дүгээр улирал гээд оны эцэстээ хаагдах ёстой. 3,4 дүгээр улирлын мөнгө нь байхгүй. Тэгэнгүүтээ 2-р улирлын мөнгө нь миний  ярьдаг 48 мянган төгрөгийг 16 мянгаар бодож олгосон 336 мянган төгрөг.

Тэгэхээр өнгөрсөн оны 2-р улирлын мөнгө дутуу 3,4 дүгээр улирал нь бүр огт өгөөгүй юу?

-Огт өгөөгүй, энэ нь ингээд бүр он дамжчихлаа. 2-р улирлын мөнгөө гүйцээж аваад 3,4 дүгээр улирлын мөнгөө авмаар байна. Тухайн мөнгийг Д.Намсрай гэдэг дарга хувьдаа идчихээд байна. Алба хаагчдынхаа хэл амыг дараад янз бүрийн юм болохоор дотроо барилгын ажлыг хийлгэдэг.

Хэзээ хаана хувийнхаа ажлыг хийлгэсэн бэ?

-Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жил Орбитод манай дарга Д.Намсрай өөрийнхөө хувийн хашаанд маш том хаус алба хаагчдаараа бариулсан.

Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?

-Байгаа, манай аврах анги дээр ковидын халдвар илэрчихсэн байгаа. Саяхан хөдөө орон нутгаас тавдугаар сарын 19-нд болох “марш тактик”-ийн тэмцээнд оролцох 40,50 алба хаагч ирчихсэн,бэлтгэл хийгээд байгаа юм. Тэмцээн уралдаанд бэлдэж байгаа гээд өдөр бүр бөөгнөрч бэлтгэлээ хийж байна.

Хэзээ ирсэн бэ?

-Ирээд 14 хонож байгаа байх.  Хоёр гурав хоногийн өмнө алба хаагчдаас PCR шинжилгээ авахад 16 алба хаагчаас ковидын халдвар илэрсэн. Мөн жолооч болон тогоочоос ковид илэрсэн. Тэр асуудлыг мөн л хав дарчихаад байна. Мөн манайд надтай хамт ажилладаг залуучуудаар барилга байшингийн ажил хийлгээд, байшин нураагаад байшингийн модыг алба хаагчдаараа хөрөөдүүлж түлээний мод болгож бэлтгүүлээд заруулаад байгаа юм.

Алба хаагчид мод бэлтгэж буй зураг
Алба хаагчид мод бэлтгэж буй зураг


Хувийнхаа ажлыг хийлгээд байдаг юм уу?

-Ер нь бол мод түлээ бэлтгүүлэх чинь хувийн ажил нь. Албанд нь бол тэр мөнгө нь зарцуулагдахгүй.Манайх дотроо 2,3 салбартай. Зарим салбар нь бол гаднаас ажилдаа битгий ирээрэй,  хүн оруулахгүй гээд хориг тавьчихсан байгаа. Харин надтай хамт ажилладаг салбарынханг дотор нь шууд бөөгнөрүүлж хорингуутаа, барилгын ажил хийлгэж, модыг нь хөрөөдөж хагалах ажил хийгээд марш тактикийн тэмцээнд оролцох хүмүүстэй хамт нэгдүгээр хавьтал болоод холилдоод байж байна.

Халдвар илэрсэн хүмүүсийг хаана байлгаж байгаа юм.

-Нэг байшинд тусгаарлачихаад байгаа, гэхдээ гол нь нэгдүгээр хавьтагч нартай хамт бүгдийг нь бөөгнүүлээд байна. 

Бид дээрх асуудлуудтай холбоотой Үндэсний аврах бригадын хурандаа Д.Намсрайгаас өөрөөс нь утсаар тодруулахад: Би энэ мөнгийг нь өгдөггүй, хэрэв манай дансанд нь мөнгө ороод ирвэл манайх өгөхгүй байна гэж байхгүй. Танайх руу хэлсэн хүнтэйгээ явах газраар нь яваарай. Бид төрийн алба хаагчид, улстөрчид биш хэмээн асуулт асуух гэсэн боловч утсаа тасалсан юм.

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.116
Энэ садар өвгөн Думаа Намсрай Үндэсний аврах бригадын бүх санхүүг хөөрхий аврагч нарын урамшуулал, томилолтын мөнгөтэй идэж байгаа шуналын дэв. Албан тушаал, цол, шагналыг зөвхөн бөгсөөр шийддэг. Тус бригадын бүх эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт хийдэг. Гэртээ зарцалдаг. Эрчүүдээр нь байнга хувийн болон найз нөхөдийнхөө барлагт явуулж ажиллууллаг. Даллага сургуулийн хуурамч тушаал гаргаж мөнгө завшдаг. Хагийн хар нуур луу найз нөхөд, нууц амраг Г. Отгонгэрэлтэй зугаацдаг. /дадлага нэрээр тушаал гаргаж/ Үеэ өнгөрөөчихсөн юм чинь гэсэн хандлагаар ханддаг нь илт байдаг. Бидний үед ийм муу муухай байдаггүй алба алба шиг явдаг байлаа. Сайн ч удирдагчтай байсан даа. Одоо штабын дарга У.Ганхөлөг нь хүртэл архи хүүхэн 2 оос өөр юу ч чаддаггүй. Гэр бүлээ хаяж ажлынхаа Хүсэл гэгч тийрэнтэй сууж амьдарч байгаа. Отгонгэрэлийн цол, албан тушаал бүгд бөгсөөрөө бүтээсэн зүйл. АТГ- аас шалгаж цэвэрлэж байранд оруулах хэрэгтэй. Тус бригадын удирдах албан тушаалтангууд бүгд удирдах түй ч чадваргүй нөхөд байдаг. Тэргүүн ахлагч гээд Баяртогтох нь зүгээр л орон тооны бөглөөс нэг ч бүтээсэн ажилгүй харин ч ахлагч нарынхаа мууг үзэж шийтгэл өгч дарамтлагч гэж байгаа юм. Яагаад ийм бузар зөнөчихсөн өвгөгүүлийг зайлуулахгүй шалгахгүй давраагаад байдаг юм бэ. Миний хүүхэд саяхан тэр ангид тэмцээний бэлтгэж хийж байгаа ковид туссан. Тэнд байсан хөөрхий хүүхдүүдийн 40 гаран нь халдвар аваад өвчилөөд байна. Цайны газраасаа ковид халдварласан байгаа юм. Тэгээд ар гэртээ хэлэхгүй шүү гээд дарамталж таг дарж байгаа шдээ. Бригад нь ковидын голомт болчихсон. Яагаад энэ бүгдийг шалгахгүй байгаа юм бэ.
Хариулах